Ц.Даваасүрэн 2018.06.28 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: Ард түмэн биш нам УИХ-ын сонгодог болгох гэж байна. Ийм заваан юм хийж болохгүй

УИХ-ын чуулганаар  Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Чуулгын дэгтэй холбоотой 2 хууль өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй 16 гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж байгаа билээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын дэгтэй холбоотой учраас манай гишүүд их анхааралтай авч хэлэлцсэн юм байна лээ. Манай энэ Их хуралд сайн зүйлс бий. Тухайлбал, ирц цагтаа бүрддэг болсон байна.

Ард түмнээс сонгогдсон гишүүнтэй хариуцлага тооцно гэдэг маш хэцүү л дээ. Гэхдээ хурууны хээгээр санал өгдөг болчих юм бол маш том дэвшил гарна. Энэ намрын чуулганаар эхлээд хэрэгжээсэй гэж хүсэж байна. Яахав, Энэ хуулийг гаргахдаа жаахан улс төрчихсөн юм. "Чуулгандаа ирдэггүй гишүүнийг эргүүлэн татна" гэж. 

Энэ төсөл дээр Үндсэн хуулийг хэлэлцэх дэгт өөрчлөлт оруулахаар байсан. Би үүн дээр хардалт төрөөд байсан. Харин хассан байх шиг байна? ажлын хэсгээс асууя. Хэрэв хассан бол сайн байна. Бид Үндсэн хуулиараа оролдох хэрэггүй.

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хариулт өглөө