О.Баасанхүү 2018.06.28 | МН25 ТВ

УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөл 60 тэрбумын хэргийг сэргээн шалгах ёстой гэж үзэж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сонгуулийн үеэр нийтэд ил болсон 60 тэрбумын схем буюу бичлэгт цэг тавьж олон нийтэд мэдээллэхийг шаардаж эхлээд байна.

Энэхүү бичлэгт дуу хоолой нь орсон бүхий л хүмүүсийг байлцуулан нээлттэй сонсгол хийх уриалгыг дэвшүүлж, гишүүдийн дэмжлэгийг аваад байна. Энэ асуудлаар УИХ дахь сөрөг хүчин болох МАХН-ын төлөөллийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өргөн хүрээгээр шийдэх ёстой. Ингэхийн тулд хэд хэдэн гарын үсгийн судалгаа, шинээр ажилд орсон хүмүүсийн судалгааг гаргаж ирье гэж бодож байна. 65 хүний нэрээр хичнээн хүн ажилд орсныг нь гаргаж ирэх ёстой. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn