Бат-Эрдэнэ.Б 2018.06.28 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Банкууд зээлийн нөхцөл мөнгө хүүлэхэд чиглэсэн нөхцөлтэй байгаа

Б.Бат-Эрдэнэ: Банкууд зээлийн нөхцөл мөнгө хүүлэхэд чиглэсэн нөхцөлтэй байгаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг  хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. 

зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна  гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжээгүй байгаа юм. 

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хуулийн төслийг дэмжих үг хэлсэн юм.

Б.Бат-Эрдэнэ

Энэ хуулийн төслийг хэлэлцүүлээд явах нь зүйтэй. Банк, санхүүгийн мэргэжлийн гишүүд маань ч ийм байр суурьтай байна. Манай улс  1990 оноос банкны хоёр шатлалтай тогтолцоонд шилжсэн боловч банк, санхүүгийн тогтолцоо бэхжээгүй байна. Үүний цаад шалтгаан бол банкуудын эзэд УИХ-д маш олон жил сууж байгаа, мөн банкууд гадаад эзэдтэй байгаатай холбоотой. Ингээд эцсийн үр дүнд банкууд зээлийн нөхцөл дандаа мөнгө хүүлэхэд чиглэсэн нөхцөлтэй байгааа шүү. Үүнийг нуух зүйл байхгүй. 

Монголын гурван сая ард түмэн чинь тэтгэврийн настан гээд бүгд арилжааны банкуудын зээлийн барьцаанд байна.