С.Эрдэнэ 2018.06.28 | Vip76.mn

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг дэмжлээ

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг дэмжлээ

Өнөөдөр /2018.06.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн С.Эрдэний өргөн барьсан Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн танилцуулгыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хийлээ. 

Энэ хуулийн зорилго нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршиж байна. 

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 5 сарын 30-нд хийсэн бөгөөд зээлийн хүүг бууруулах санаачилгыг нь дэмжиж байгаа ч захиргааны аргаар бууруулах нь тохиромжгүй гэж үзэн байнгын хорооноос хуулийн төслийг дэмжээгүй юм.

Харин өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар ажлын хэсгийн явцад засч сайжруулаад, дэмжсэн нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь үзсэн юм.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn