2018.06.28

С.Эрдэнэ: Хуулийн төслийг зээлийн хүүгийн дарамтад байгаа мянга мянган иргэд, ААН-д зориулж санаачилсан

УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг  хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. 

Энэхүү төсөл нь зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна  гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжээгүй байгаа юм. 

Харин УИХ-ын чуулган дээр гишүүдийн олонхи нь дэмжиж, хэлэлцэх шаардлагатай хэмээн үзлээ. Хууль санаачлаг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ төслийнхөө талаар байр сууриа илэрхийлсэнийг хүргэж байна. 

С.Эрдэнэ

Энэ хуулийн төслийг Монгол улсын өнөөгийн нийгэм эдийн засаг, банк санхүүгийн байгууллагын салбарт үүсчхээд байгаа нөхцөл байдал, хүндрэлүүдийг арга буюу зохицуулах зорилгоо санаачилсан. 

Энэ хуууль бол зээлийн дарамтад байгаа мянга мянган иргэд, аж ахуй нэгжийн зээлийн хүүн дарамтын арилгах зорилгоор оруул ирсэн гэж болно.Энд ямар нэг улс төрийн байхгүй шүү.

Иргэд, ААН-үүдэд бага хүүтэй, хүртээмжтэй зээл л байх юм бол тэд баялаг бүтээнэ, өөрсдөө амьдралаа аваад явна, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулаад явна.  Бид өнөөдөр баялаг бүтээгчдээ дэмжиж байна гэж орилоод байдаг нөгөө талдаа тэднийг дарамталсан, багалзуурдсан мөнгө санхүүгийн төрийн бодлого явуулж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.

20 хувийн хүүтэй зээлээс тэд яаж мөнгө олох юм бэ? бүүр өдрийн зээл нэртэй 8 хувийн хүүтэй зээл авч байна. Сарын 30, 40 хувь, жилийн бүүр дэлхийд байхгүй хүүтэй зээл авч байна. Өнөөдөр яагаад энэ байдлыг Монгобанк тооцохгүй байгаа юм? Ард түмнээ дандаа 2,3 дугаарт тавьдаг. Тэгээд өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж болохгүй. Энэ нэг гишүүний санаачилсан хууль гэхээс илүү Монголын ард түмэн рүү чиглэсэн төрийн зөв оновчтой бодлого гэж харж байгаа. Дэлхийн 20 хувиас дээш зээлийн хүүтэй 10 улсын нэг нь Монгол. Энэ төслийг дэлхийн 76 улс бодитоор хэрэгжүүлээд явж байгаа. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn