О.Баасанхүү 2018.06.28 | Vip76.mn

О.Баасанхүү: Хэнтий аймагт аль хэдийнээ улс төр эхэлчихсэн байна

Өнөөдөр /2018.06.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Улмаар Хэнтийн аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль болох шаардлагатай болсон юм.

Сонгуулийн Ерөнхий газраас Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтоосныг байнгын хороонд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжжээ. 

Нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг

Мөн төсвийн зардлын хэмжээг 228,9 сая төгрөгөөр тогтоож, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгажээ

Энэ үеэр О.Баасанхүү гишүүн 

"Энэ мөнгөөр хичнээн зүйл хийж болох байсан вэ? хариуцлагагүй хүмүүсээс болж ийм их мөнгө гаргаж байгаад харамсаж байна. 10 сарын 7-д 2016 оны сонгуулийн үр дүнгээр хоёрдугаарт санал авсан нэр дэвшигчийг гишүүн болгочиж болдоггүй юмуу. Тэгэхгүй бол 2хон жилийн төлөө их сардал бас улс төр болох нь. Одоо аль хэдийнээ Хэнтийд улс төр эхэлчихсэн байна" хэмээн байр сууриа илэрхийллээ

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn