Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2018.06.28

Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.06.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ, албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас ирүүлсэн саналыг ХЗБХ 2018 оны 6 сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. УИХ-аас 2017 оны 6 сарын 9-ний өдөр баталсан Прокурорын тухай хуулийн 54-р зүйлд Прокурорын зэрэг дэвийн төрөл болон зэрэг дэвийн нэмэгдлийг тогтоох, олгох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлахаар хуульчилсан. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn