Аюурсайхан.Т 2018.06.28 | Vip76.mn

МАН бүлэг Вальютын зохицуулалтын тухай хуулийн төслөөр завсарлага авлаа

МАН бүлэг Вальютын зохицуулалтын тухай хуулийн төслөөр завсарлага авлаа

Өнөөдөр /2018.06.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Р.Булгамаа танилцууллаа. 

Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан,  стратегийн ач холбогдол бүхий ач холбогдол ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор төсөлд тусгасан байна. Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй хэмээн үзжээ.

Хуулийн төслийг ЭЗБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. 

ЭЗБХ 2018 оны 6 сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зөв гэж үзжээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn