2018.06.28

О.Баасанхүү: Оюутолгой компани тодорхой мэдээлэл өгөхөөс шууд татгалзсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Оюутолгойн гэрээг тойрсон асуудлын талаар Bloomberg Tv Mongolia телевизэд ярилцлага өгчээ. 

О.Баасанхүү: УИХ-ын дарга захирамж гаргаж Оюутолгойн асуудлыг шалгах ажлын хэсэг гаргасан. Оюутолгойг 3 түвшинд шалгах ёстой гэж би бодож байна. Нэгдүгээрт, 2009 оны 5 сарын 16-нд Эдийн засгийн байнгын хорооноос чиглэл өгч, 7 сарын 17-нд Засгийн газарт Оюутолгойн гэрээг байгуулах УИХ-ын тогтоол баталсан. Энэ гэрээг яг тэр тогтоолын хүрээнд хууль дүрмийнх нь дагуу байгуулсан эсэхийг шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт, нэгэнт хоёр тал гэрээ байгуулсан. Компаниуд гэрээгээ яг үг үсэггүй мөрдөж байгаа эсэхийг харах ёстой. Гуравдугаарт, энэ төслийг хөрөгжүүлэхэд бидний тооцоолж байсан ашиг, үр өгөөжийн хэмжээнд хүрэхгүй байгаа гол шалтгааныг нь хайх ёстой.