2018.06.28

Ц.Даваасүрэн: Рио-Тинто цахилгаан станц барих бүх зөвшөөрлөө Засгийн газраас авчихсан

УИХ-аар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг хэлэлцэж байна. Гэвч Тавантолгойг дагаж түшиглэх цахилгаан станцын асуудал сүүлийн 10 гаруй жил яригдсан ч өнөөдрийг хүртэл баригдаагүй ч цахилгаан станцыг барихгүй байх зорилго зарим лобби бүлэгт байдагтай холбоотой гэж салбарын сайд хэллээ. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Оюутолгойн цахилгаан хангамжийн асуудал дээр Оюутолгой станцаа барья гэхээр Монголын Засгийн газар газрыг нь зааж өгдөггүй гэх худал мэдээлэл явж байна. Тийм зүйл байхгүй. Тавантолгой дээр барья гээд цахилгаан станцын төслийн нэгж байгуулагдаад явж байна. Харамсалтай нь Рио-Тинто компани холбогдох баталгааны асуудлууд дээр зөвшилцөж чаддаггүй. Оюутолгой компани Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний станц барих бүх зөвшөөрлөө авсан мөртлөө өнөөдрийг хүртэл станцаа барьсан зүйл байхгүй. Дургүйд хүчгүй байна гэж харж байна.