Ц.Гарамжав 2018.06.28 | Star TV

2018 онд улсын хэмжээнд 218 га талбайд хүр хорхойн устгал хийнэ

Урин дулаан цаг болж Нийслэлчүүд зусландаа гарч эхлээд байна. Зусланд хүр хорхой олноороо байх нь сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Манай улсад Сибирийн хүр хорхойн тархалт ихэссэн гэх судалгаа бий. 2018 оны байдлаар 2 сая га талбайд хүр хорхойн тархалтын судалгааг хийхэд 218 мянган га талбайд устгал хийхээр тодорхойлж, устгалын ажил явагдаж байна. Хүр хорхойг устгахад 4.8 тэрбум төгрөг тусгасан бөгөөд онгоцоор хор цацах, механик аргаар гэрлийн урхиар хүр хорхойтой тэмцэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Хүр хорхойн нүүдэл бол хөдөө дийлдэхээ больсон. Сүүлийн жилүүдэд стандартад нийцээгүй хор оруулж ирж, түүнийгээ хэрэглэдэггүй. Энэ жил ОХУ-аас хор оруулж ирсэн гэсэн. Түүнийгээ яаж хэрэглэж, цацаж байна? Энүүхэн хотыг тойрсон Богд уул, Бага хэнтийн нурууны сүүлийн хэсэг хүр хорхойндоо баригдчихаад байна. Лаагерт хүүхдүүдээ гаргаж чадахаа болилоо. Бүгд харшил авч байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn