М.Билэгт С.Чинзориг 2018.06.28 | Vip76.mn

2018 онд нийтдээ 13 мянган малчин эрт тэтгэвэрт гарна

2018 онд нийтдээ 13 мянган малчин эрт тэтгэвэрт гарна

УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн М.Билэгт гишүүн НХХ-ын сайд С.Чинзоригоос өнгөрсөн жил батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулаа.  

М.Билэгт

Манай малчид хүн амыг хамгийн эрэлт хэрэгцээтэй хүнсээр хангадаг. Тэд бас хүнд хүчир ажлыг хийдэг. Тэдэнд хагас бүтэн сайн өдөр, өдрийн 8 цаг гэсэн ойлголт байхгүй. Ингээд Малчдын маань тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулаад, 2018.01.01-ээс хэрэгжиж эхэлж байгаа. Энэ талаар ямар ажлууд хийгдэж байгааг С.Чинзориг сайдаас асуумаар байна.

С.Чинзориг хариулав

Энэ жил нийтдээ 13 мянган малчин эрт тэтгэвэрт гарна гэж тооцож, шаардагдах 44 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт тусгуулсан байгаа.