С.Амарсайхан: Бэрхшээл байгаа газар хийх ажил ИХ, ШИЙДЭХ АСУУДАЛ олон байна гэсэн үг
2018.06.29

С.Амарсайхан: Бэрхшээл байгаа газар хийх ажил ИХ, ШИЙДЭХ АСУУДАЛ олон байна гэсэн үг

НИТХ-ын дарга С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та НИТХ-ын даргаар ажиллаад таван сарын хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд хэрхэнажиллав. Ямар асуудалд илүүтэйанхаарч ажиллаж байна вэ?

-Нийслэлийн 2018 оны батлагдсан төсвийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ жил дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэхээс гадна Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах замаар экспортод чиглэсэн олон төрлийн үйлдвэр үйлчилгээ, аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах ажлыг эхлүүлэх зэрэгт илүү анхаарч ажиллаж байна. Тухайлбал, шинэ хуучин Нисэхийг түшиглэн Улаанбаатар хотын эдийн засгийн тусгай бүсийг байгуулах тооцоо судалгаа, төлөвлөлт хэрэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, томоохон зам гүүрэн байгууламжуудын төслүүдийн бэлтгэл ажлыг хангаж эхлүүлэх, сургууль, цэцэрлэгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.

-Ер нь нийслэлд энэ жил ямар, ямар томоохон бүтээн байгуулалт хийх юм бэ?

-Энэ жилд хийхтомоохон бүтээн байгуулалтын ажлаасонцлон дурдвал, Баянзүрхийн товчооноосНалайх-Чойрын замын уулзвар хүртэлх дөрвөнэгнээ20.9 км авто зам, Баянзүрхийн гүүр, Зүүн дөрвөн замын гүүрэн зам, Замын Цагдаагийн уулзварын гүүрэн зам зэрэг зам дэд бүтцийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлууд болон50 гаруй сургууль цэцэрлэгийн барилгын ажлууд эхэлнэ.

-Та анх НИТХ-ын даргаар сонгогдохдоо “Залуу хүний хувьд зоригтой ажиллана” гэж хэлж байсан. Харин бодит байдалд ямар саад бэрхшээлтэй тулгарч байна вэ вэ?

-Хүндрэл бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Бэрхшээл байгаа газар хийх ажил их, шийдэх асуудал олон байна гэсэн үг. Гэхдээ бэрхшээлийн өмнө зовлон тоочоод суугаад байвал ямар ч ажил урагшлахгүй.

Тэр дундаа бидний хувьд Нийслэлчүүдийн өмнө өндөр хариуцлага үүрч сонгогдсон учраас аль болох ажил явуулах, асуудлыг шийдвэрлэх, шийдвэртэй алхам хийх байр сууринаас асуудалд хандаж байгаа. Аль болох асуудлуудыг шийдвэрлэж, хотын болон дүүргүүдийн захиргааны байгууллагуудын удирдлага, ажилтнуудыг хариуцлагажуулах, идэвхжүүлэх, сахилга бат, ажлын бүтээмжийгаль аль түвшинд бий болгоход онцгойанхаарал хандуулж байна.

Олон жил бугшсан, хувийн сонирхол давамгайлсан нийслэлийн төр захиргааны байгууллагын зарим ажилтнууд, төрийн албан хаагчдыг чадваржуулах, хариуцлагыг дээшлүүлэх, төр засгийн үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийн ажил амьдралыг сайжруулахтай холбоотой асуудал хөндөхөөр хэсэг бүлгийн эрх ашиг хөндөгдөж, эргээд эсэргүүцэлтэй тулгарч байгаа ньилт байгаа.

-НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хоёр дахь удаагаа хойшиллоо. Ирц бүрдэхгүй, хуралдаж чадахгүй хойшлоод байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид хуралдаа суух үүргийг хуулиар хүлээсэн хүмүүс.

Иргэдээ цаг ямагт төлөөлж, Нийслэлийн асуудал, ажил амьдралыг шийдвэрлэнэ гэж гуйж гувшиж, амлалт үүрэгавч сонгогдчихоодхувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгоод ажиллаж байгаа төлөөлөгч, тэргүүлэгч нартай хариуцлага тооцох ёстой.Хуулиа биелүүлж, Нийслэлийн иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүй бол тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх болно.

-Та өнгөрсөн сард газрын маргааныг 21 хоногт шийдвэрлэх үүрэг өгсөн. Энэ хугацаа саяхан дуусгавар болсон байна. Тэгэхээр газрын асуудал шийдэгдсэн үү?

-Нийслэл дүүргийн газрын алба НИТХ-аас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаарх мэдээ, тайланг Хурлын ажлын албанд ирүүлж байгаа. Эдгээр тайлан мэдээнд ажлын алба үнэлэлт дүгнэлт өгч, дараагийн шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

-100 айл дахь барилгын захыг гуравдугаар улирлаас нүүлгэнэ гэж Та мэдэгдсэн. Ер нь 100 айл дахь барилгын захуудыг нүүлгэх асуудалямар шатанд хэрэгжижбайна вэ. Тухайн захын худалдаа эрхлэгчидтэй хэрхэн ойлголцож ажиллажбайгаа вэ?

-Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын явцыг удахгүй тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, асуудлаа шат дараатайгаар шийдвэрлээд явна. Ажлын хэсгийн зүгээс 100 айлын барилгын худалдаа эрхлэгч, түрээслэгчидтэй уулзалт зохион байгуулж, харилцан үр ашигтай шийдэл гаргахаар ажиллаж байна.

-Ер нь100 айлын барилгынматериалын захыг нүүлгэх, Нийслэлийн газрын асуудлыг хөндсөнтэй холбогдуулан тань руу хандсан элдэв дайралт явж байх шиг, энэ талаар Та ямар тайлбар өгөх вэ?

-Газрын харилцааны асуудал, 100 айл дахь барилгын материалынзахыг нүүлгэх, Нийслэлийнтөр захиргааныбайгууллагынүйл ажиллагааг сайжруулах шаардлагыг НИТХ-ааставьж байгаатай холбогдуулантөлөвлөж байгаа ажлыг зориуд гацаах, элдвээр гүтгэж доромжлох, мохоох, хэлмэгдүүлэх гэсэн оролдлого байнга гарч байна. Тийм хэдий ч асуудлыг шийдэх ёстойзарчмын дагуу шийдвэрлээд л явна.

-Оронсууцжуулах төсөл хөтөлбөрийн явц ямар шатанд явагдаж байна вэ?

-НИТХ-ын ээлжит хурлаас Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн хөтөлбөрийг хэлэлцэжбаталсан. Орон сууцжуулах төсөл хөтөлбөр нь дотоод гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хүрээнд хэрэгжих юм. Үүний бэлтгэл ажлуудыг хийж байна.

-НИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалтай холбоотой асуудал дээр тайлбар өгөхгүй юу. Ер нь НИТХ-ын төлөөлөгчид ямар зориулалтаар хэчнээн төгрөгийн урамшуулал авч ирсэн юм бэ?

- НИТХ-ын төлөлцөгчдөд урамшуулал олгох тогтоолыг намайг гаргалаа, эсвэл өөрийн улс төрийн сонирхолтой уялдуулж хийлээ гэх буруу ойлголт яваад байна. Урамшуулал гэдэг зүйл бол 2000 оноос хойш олгож эхэлсэн бөгөөд2008, 2012 онд олгох хэмжээг нь өөрчилж, холбогдох тогтоол журмыг гаргасны дагуу НИТХ-ын төлөөлөгчдөд олгосоорирсэн. Иймдминий бие хууль зөрчиж, хувийн сонирхлоор урамшуулал олгосон зүйл байхгүй. Харин ч урамшууллын хэмжээг бууруулж, төлөөлөгчдийн улирал бүрийн ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулж, хэсэгчлэн олгодог журмыг мөрдүүлж байгаа.Жишээ нь, 2017 онд 50 сая төгрөгийг нэг удаа төлөөлөгчдөд олгодог байсан болэнэ оноос эхлээд хэмжээг нь бууруулсан. НИТХ-ын төлөөлөгч нарт урамшуулал авч байгаа бол хуралдаа идэвхитэй оролц, иргэддээ амлалт өгч Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм бол хуралдаа идэвхитэй суу, шийдэл гаргахад оролцоотой бай гэдэг шаардлагыг НИТХ-ын дарга болсон цагаасаа л ил тод зарласан, шаардсан, одоо тэр байр суурин дээрээ байгаа. Улиралд 10 сая төгрөгийг урамшуулал олгодог. Татвар хураамжаа хасаадтооцохоор төлөөлөгч бүр нэг улиралд 7 сая 900 мянган төгрөгийн урамшуулал авч байгаа.

-Төлөөлөгчдөд 18 сая төгрөгөөр цүнх авч өгсөн гэх мэдээлэл тархаад байгаа. Үүнд албан ёсны тайлбар өгөхгүй юү?

-2012-2016 онд Нийслэлийн иргэдийн хуралд суусан төлөөлөгчдөд хурлаас батлагдсан төсвийн хүрээнд ажлын хэрэгцээнд нь зориулж цүнх, дурсгал болгож зургийн цомогөгсөн байдаг. Энэ асуудлыг надтайболон хэн нэгний нэр төртэй холбож гуйвуулах шаардлагагүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.