2018.06.29

Л.Болд: Байнгын хороо хуралдсан нэрээр МИАТ-ын хувь заяаг шийдчихлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдөр хуралдаад УИХ-ын энэ хаврын чуулган хаалтаа хийх юм. 

Чуулган хаалтаа хийж байгаатай холбогдуулан, хэлэлцэх асуудлууд нийлээд "овоороод" байгаа билээ. 

Гишүүдийн зүгээс чуулган хаахаас өмнө зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудал, төслүүд байгаагааг хурлдааны эхэнд УИХ-ын даргад сануулсан юм.

УИХ-ын гишүүн Л.Болд

Өчигдөр гишүүддээ мэдэгдэхгүйгээр Эдийн Засгийн байнгын хороо хуралдахыг харлаа. Тэгээд байнгын хороо хуралдсан нэрээр МИАТ-ын хувь заяаг шийдчихлээ. Тэгээд чуулган дээр өнөөдөр алх цохиод л, батлуулчихлаа. Ингэж болдог юмуу. Ажлын хэсгийн гишүүд ч мэдээгүй байхад том асуудлыг ингэж шийдэхгүй. УИХ ингэж ажиллаж болохгүй. 

Б.Булганы захиа гээд том эргэлзээ төрүүлсэн, энд одоо ярих ёстой нөхцөл байдал үүсчихлээ шүү дээ. Яагаад ийм шинэ нөхцөл байдал үүсчхээд байхад Парламент сонсдоггүй юм. Эд хөрөнгө, хувьчлалтай холбоотой асуудлыг чуулганы сүүлийн өдөр багтаагаад хэлтэлчихдэг юм. Тэгсэн хэрнээ ард түмэнтэй холбоотой зүйлийг яагаад хэлэлцдэггүй юм. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn