О.Баасанхүү 2018.06.29 | Vip76.mn

О.Баасанхүү: Хурууны хээгээр санал авахад хэдэн тэрбум төгрөгийн төсөв гарах вэ?

УИХ-ын чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдээс хоёр төсөл өргөн баригдаад байгаа бөгөөд тэдгээр төслүүдийг нэгтгэж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус ажлын хэсэгт ажиллаж байгаа. тэрээр "УИХ-ын гишүүн бол ёс зүй, ёс суртахуун, хууль гэсэн гурван зүйлийг мөрдөх ёстой. Харамсалтай нь манай гишүүдэд эдгээр нь алга. Тэр дундаа олон жил сонгогдчихсон гишүүд юмаа мартана. Ирцээ бүрдүүлэхгүй, хүний өмнөөс кноп дардаг байдалтай" байна хэмээн шүүмжлэлтэй хандсан юм.

 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn