Б.Батзориг 2018.06.29 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тохирох нөхөрсөг уулзалт боллоо

Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тохирох нөхөрсөг уулзалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2019 онд олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдтэйгээ хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдээ ярилцах нөхөрсөг уулзалт өнөөдөр (2018.06.28) боллоо.

Уулзалтад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй яамны холбогдох албаны хүмүүс болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Мерси Кор, Дэлхийн Зөн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Адра зэрэг олон улсын байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг, Хил хязгааргүй малын эмч нар зэрэг төрийн бус байгууллага, АНУ, Канад, ОХУ, Чехийн Элчин сайдын яамдын төлөөлөл оролцсон.

Энэхүү уулзалтаар Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон Бэлчээрийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, ирэх онд эдгээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжуудийн талаар хэлэлцэв.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn