Гарамжав.Ц 2018.06.29 | Vip76.mn

Ц.Гарамжав: Яагаад ашигтай замуудыг гадаадын компаниудад өгч байгаа вэ?

Ц.Гарамжав:  Яагаад ашигтай замуудыг гадаадын компаниудад өгч байгаа вэ?

Өнөөдөр УИХ-ын чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав салбарын сайдаас хэд хэдэн асуудлаар асуулт асуусан юм.

Тэрээр, 

МИАТ-ын үйл ажиллагааг сайжруулах шаардлага мэдээж байгаа. Сүүлийн үед тус компанийг хувьчлах талаар ярих боллоо. Тэд ажиллагсад болон удирдлагаас манай байнгын хороотой уулзсан.

Тэд "МИАТ-ын хэмжээнд сүүлийн жилүүдэд дэвшил гарч байгаа. Либерчилах арай эрт байна. Энэ хувьчлал бидэнд ямар ашигтай юм бэ" гэж ярьж байна.

Зарим замын хамтарч эзэмшиж болох байх. Түүнээс бус яагаад ашигтай замуудыг гадаадын компаниудад өгч байгаа вэ? Яагаад гадаадаас хамааралтай болох гээд байгаа юм бэ?

Билетийн үнийг зохиомлоор өсгөж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл манайхны нэг хувьчлах арга бол ашиггүй ажиллуулж байгаад, хямд хувьчилдаг. Үндэсний агаарын тээвэр байхгүй болсон үед зайлшгүй аюулын үед бид ямар компанид хандаж иргэдээ аврах вэ? Өөрсдийн бий болгосон зүйлээ ингэж хувьчлах нь зөв хэрэг үү?. Гадаадын компаниудтай хамтрах, менежментийг өөрийг болгох, техник технологийг бий болгох, шинэ нисэх буудал барих гээд олон дэвшилттэй тал байхад ингэх хэрэг байна уу?

Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ хариулав

Та материалаа хар даа. Ашигтай замуудаа гадаадын компаниудад өгөх гэж байна гээд байх юм ийм зүйл байхгүй шүү дээ. Зөвхөн Сөүл, Бээжингийн чиглэлд хоёр дах тээвэрлэгчийг оруулахгүй байх гэж бодлогын баримт бичигт тусгачихсан байгаа. Энэ хаалтыг л авч хаях гээд байгаа юм. Аливаа зүйлд өрсөлдөөн байх ёстой ш дээ. Монгол улсын хамгийн их урсгалтай Сөүлийн чиглэлд өнөөдөр 9 сар хүртэл билет байхгүй байна шүү дээ.