2018.06.29

МИАТ-ын нэг онгоцонд 150 хүн оногддог

Өнөөдөр УИХ-ын чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар МИАТ-ын захирлаас хэд хэдэн асуудлаар асуулт асуусан юм.

Тэрээр, 

МИАТ-ын захирлаас асуумаар байна. Өнөөдөр Монголчуудын амьдрал хүнд учраас Солонгос руу явдаг урсгал бий болсон байна л даа. Ийм үед Манай МИАТ-ын үнэ бусад олон улстай харьцуулбал өндөр байгаа. Ялангуяа жуулчдын улирал эхэлчихсэн үед билет олдохгүй, 3 сая хүрч байна. Ингээд иргэд газраас газраар Бээжин ороод тэндээс АйрЧайна-д хоёр талдаа 1 сая орчим төгрөг төлөөд Солонгос явж байна. Тэгэхээр сайдын хэлж байгаагаар төгс өрсөлдөөнийг бий болгож илүү хямд үнээр иргэд зорчдог болно гэж ойлгож байна. Ер нь танайх шиг ийм цөөхөн онгоцтой компанид ийм том бүтэц ямар хэрэгтэй вэ? Шатахуун хэрхэн авч байгаа вэ?

Түүний асуултад МИАТ-ын захирал хариулт өглөө

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn