О.Баасанхүү 2018.06.29 | Vip76.mn

О.Баасанхүү: МИАТ-ын асуудалд ЕРДИЙН өмч шиг ХАНДМААРГҮЙ байна

Өнөөдөр УИХ-ын чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Бааанхүү МИАТ-ыг хувьчлахыг дэмжихгүй байгаа гэдгээ хэлсэн юм. 

О.Баасанхүү 

Монгол улс чинь тусгаар тогтносон улс. Тусгаар тогтносон улс чинь өөрийн гэсэн онгоцтой, агаарын тээврийн компанитай байж болохгүй юм. Наад зах нь аль нэг улсад асуудал гарахад иргэдээ авчрах асуудал гарна шүү дээ. Манайх тэгээд Туркуудэд тал засаж гүйгээд байна. Бид нислэгээр Казакстанаар явуулж болдоггүй юм. Улаанбаатар -Казакстан-Европ гэж нисвэл ихлүү тухтай, чанартай юм шиг санагддаг. Одоо Туркууд монопольчлох гээд лобби хийгээд яваад байна гэж би харж байна. Шатахууны үнэ яагаад үнэтэй байгааг ойлгохгүй байна. Хүмүүс билет авах  гэхээр билет нь байхгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ улиралдаа түрээсэлж дээр. МИАТ-ын менежментийг сайжруулахыг зөвшөөрч байна. Монголын иргэний агаарын тээврийн асуудлыг зүгээр ердийн байдлаар, богино хугацаанд шийдээд, Ердийн өмч шиг хандмааргүй байна. 

Түүний асуултад салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ хариулт өглөө