Л.Болд 2018.06.29 | Vip76.mn

Л.Болд: Монголын агаарын тээврийн хамгийн зангилаа асуудлыг УИХ гоомой хэлэлцлээ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд тогтоолын төслийг УИХ маш хариуцлагагүй хэлэлцсэн гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Л.Болд

Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж шийдэх нь ямар ч ашиггүй гэдэг нь харагдаж байгаа байх. Баталж, хэрэгжүүлэх гэсээр байтал 9 сар хүрнэ. Тэр үед нь жуучлалын улирал нь дуусна. УИХ-ын чуулган хаалтын энэ үеэр Монголын агаарын тээврийн хамгийн зангилаа асуудал дээр УИХ ийм гоомой шийдвэр гаргах нь өөрөө буруу юм. Бид харин энэ асуудлыг завсарлаад, сайдад гадаад хэлэлцээр хийх гэж протоколоор үүрэг өгөөд, үүнийгээ хамт хэлэлцээд явах байсан юм. Ажлын хэсэг гэж 5 гишүүний нэр зарлаад, нөгөө гишүүд нь ажлын хэсэгт орсноо ч мэдээгүй, зарлагдаагүй байнгын хорооны хуралд оролцоод явж байна.