Саранчимэг.Б 2018.06.29 | Vip76.mn

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиас АН бүлэг 2 хоногийн завсарлага авлаа

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиас АН бүлэг 2 хоногийн завсарлага авлаа

Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийг өчигдөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, А.Сүхбат нар яаралтай хэлэлцэх шаардлагатай хэмээн өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулах хүсэлт тавьсны дагуу өнөөдөр хэлэлцэж байгаа юм. 

Хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа. Төвлөрсөн төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар төсөлд Засгийн газар тусгаад байгаа бөгөөд хуулийн төсөлд 2018 оны 1 сарын 1-нээс хэрэгжинэ гэж заасан байгаа юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн БОХХААБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг танилцууллаа. 

БОХХААБХ 2018 оны 6 сарын 27-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тус байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томъёоллуудаар санал хураалт явуулсан байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn