Пүрэвдорж.Б 2018.06.29 | Vip76.mn

АН бүлэг чуулганы хаалтаас бусад өнөөдрийн бүх асуудлаар завсарлага авлаа

АН бүлэг чуулганы хаалтаас бусад өнөөдрийн бүх асуудлаар завсарлага авлаа

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хаалтаа хийлээ.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн чуулганаар нийт 7 асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан. Эдгээрийн нэг нь Тавантолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах УИХ-ын тогтоолын төсөл байсан юм. Уг тогтоолын төсөлд АН бүлгийнхэн Эрдэнэс Монголын 34 хувийг ард түмэнд эзэмшүүлэх гэсэн санал оруулсан нь унасан. 

Ийнхүү үдээш хойших чуулганы нэгдсэн хурлаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэж байх үед АН бүлэг чуулганы хаалтаас бусад өнөөдрийн үлдсэн бүх хуульд 2 хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдэв.

Энэ талаар УИХ дахь АН бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж: "Өнөөдөр Эрдэнэс MGL хувьцаат компаний 34 хувийг ард иргэддээ эзэмшүүлэх саналыг УИХ-ын гишүүн хувьчлал буруу явагддаг гэдэг шалтгаанаар унагаалаа. Ард түмнийгээ хулгайч гэж хэлж байгаатай агаар нэг сонсогдож байна. Өнөөдрийн хэлэлцэж байгаа бүх асуудлууд бүгд судалгаа, үндэслэл муутай байна. Тиймээс чуулганы хаалтаас бусад өнөөдрийн хэлэлцэж байгаа бүх асуудлуудаар АН бүлэг 2 өдрийн завсарлаг авч байна" гэлээ. 

Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас дараах хуулиуд үлдээд байсан юм.

  1. Ус бохирдуулсны төлбөрийн тухай
  2. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  3. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл 
  4. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn