Х.Нямбаатар гишүүн тойрогтоо ажиллалаа
2018.07.02

Х.Нямбаатар гишүүн тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрог Сонгинохайрхан дүүрэгтэй ажиллаа. 

Эрхэм гишүүн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын гишүүний хийсэн ажлаа сонгогчдод тайлагнаж, УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаар тэрээр  мэдээлэл хүргэлээ.

Мөн тэрээр иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг сонссон юм. Дүүрэгт ажлын байр бий болгох, ногоон байгууламжийг сайжруулах, мөн хүүхэд болон ахмад настаны эрүүл мэндэд илүү анхаарах естойг тус тойргоос сонгогдсон гишүүн онцолж байв.