Ц.Гарамжав 2018.07.02 | Eagle ТВ

Хүчирхийлэл үйлдэгчийн 70 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ

Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хуулиудыг хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үндсэн эрх зүйн баримт бичгүүд гэж нэрлэж болно.

Үүнийг дагасан хэд хэдэн дүрэм, журмууд үйлчилж байгаа ч өнөөдөр бид хүүхдүүдээ хамгаалж чадахгүй байгааг шил шилээ дагасан олон хэргүүд батална. Цагдаагийн ерөнхий байгууллагын тоон мэдээгээр 2015-2017 онд хүчиндэх гэмт хэргийн улмаас 950 хүн хохирсны 14 нь эрэгтэй бусад нь эмэгтэйчүүд байна. 2 жилийн дотор 6 хүн энэ төрлийн гэмт хэргийн улмаас амь насаа алдаж, 262 хүн гэмтжээ. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: СХД бол 320 мянган иргэдтэй, 3500 орчим архи борлуулах цэгтэй. Өдөр, шөнөгүй архи борлуулж байгаа нь гэмт хэрэг их гарахад нөлөө үзүүлж байна. Архины зөвшөөрлийг хавтгайруулан олгодог үйл ажиллагааг эргэж харж, цэгцлэх цаг болсон.