Х.Нямбаатар М.Билэгт Ц.Цогзолмаа 2018.06.29 | TV9

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Энэ хугацаанд 23 хууль болон бусад асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хаврын чуулган хуульд зааснаар өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа хангаж ажиллаа. Хамгийн том хууль дөнгөж сая батлагдсан. Эдийн засгийн том төсөл хөтөлбөрүүдээ эдийн засгийн эргэлтэнд оруулах УИХ-ын тогтоол батлагдан гарсан явдал энэ чуулганы хамгийн том зорилт.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Өмнөх жилилйн мөн үетэй харьцуулахад баталсан хуулийн агуулга, хэмжээ, тоо, гишүүдийн оролцоо их байлаа. Батлагдаж гарсан хуулиудад тооцоо, судалгаатай хандсан гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Энэ хаврын чуулган ачаалал ихтэй, орж ирж байгаа хуулиуд гишүүдийн дунд мэтгэлцээн ихтэй байсан.