ууганбаяр 2018.07.02 | Gogo.mn

Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Азийн сайд нар хуралдана

Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Азийн сайд нар хуралдана

"Азийн сайд нарын бага хурал” энэ сарын 3-6-ны өдрүүдэд БНСУ-ын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулах гэж байна.

Тус хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гайхамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах зорилготой. Хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцох юм. Тухайлбал, Малайз, Самоа улсын Шадар сайд, Индонез, Бангладеш, Австрали улсын парламентын гишүүн, Өмнөд Солонгос, Молдав, Лоас, Камбож, Шриланк, Мяньмяр зэрэг улсын сайд болон дэд сайд нар хүрэлцэн ирж, гамшгийн эрсдэл бууруулах чиглэлээр туршлага солилцоно.

Түүнчлэн дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц, дэвшил болон тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэнэ. 

Тус хурал “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор техникийн зургаа, сэдэвчилсэн найман хуралдааныг зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газар

  • “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах нь”,
  • “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” онцлох хоёр хуралдааныг Монгол Улс удирдан явуулна.

Хурлын үеэр “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний гурван жилийн үйл явц, хэрэгжилтийг дүгнэн “Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орныг нэмэгдүүлэх 2018-2020 дны үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл”, “Улаанбаатарын тунхаглал” гэсэн бодлогын гурван томоохон баримт бичгийг батлах юм".

Мөн Монгол Улсын Шадар сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч нар даргалах “Азийн манлайлагчдын уулзалт”-ыг зохион байгуулна. Энэхүү уулзалт нь бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын бодлогын чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой юм.

Б.Мөнхбайгаль

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn