Ж.Бат-Эрдэнэ 2018.07.04 | МН25 ТВ

Ж.Бат-Эрдэнэ: Би МИАТ компанийг үзэн ядагч биш

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ МН25 телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт орж, салбарын асуудлаар ярилцжээ. 

-Та хаврын чуулган өндөрлөхийн өмнөхөн нисэхийн бодлого оруулж ирж, гишүүдийн дунд маргаан өрнөсөн. МИАТ-ын хамгийн ашигтай хоёр чиглэлийг гадны компаниудад лоббигоор өгөх гээд байна гэсэн шүүмжлэл байсан?

-Сайд болоод 8 гаруй сарын хугацаа болж байна. Өмнө нь сайд болохдоо иргэний агаарын тээвэрт либериалчлал хийнэ, билетийн үнийг буулгана гэж ярьж байсан. Эхлээд бодлогоо гаргаж, иргэний нисэхийн салбарт либериалчлал хийж, хаалттай зүйлүүдийг нь нээх ёстой гэж үзсэн. Үүнийгээ салбарынхандаа танилцуулж, Засгийн газарт оруулж, дэмжлэг авсан. Ингээд хууль болгож боловсруулаад, УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн. 

-МИАТ-ын хэд хэдэн чиглэлээс яагаад заавал хамгийн ашигтай байдаг 2 чиглэл дээр өрсөлдөөн бий болгодог нь ямар учиртай юм бэ?

-Билетийн кассан дээр очоод асуухаар Сөүлийн чиглэлд 9 сар хүртэл билет байхгүй гэж хэлнэ. МИАТ-аас зуны нислэгээ яах вэ?, хэдэн нислэг хийвэл зуныхаа ачааллыг даах вэ гээд асуухаар 130 гаруй нислэг гэж байна. Солонгосын талд очоод нислэгээ ихэсгэе гэхээр тэдний зүгээс нэг компанид ийм их нислэг өгөхгүй гэсэн хариу хэлдэг. 6-аас их нислэг үйлдвэл хоёр дахь компани оруулна гээд эдийн засгийн дүрмэндээ заагаад өгчихсөн байдаг. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn