С.Чинзориг 2018.07.05 | МН25 ТВ

Хөдөлмөрийн хууль, гурван талд хэлэлцээрээр ажил хаях нөхцөл бүрдээгүй

Цалинг инфляцтай уялдуулан нэмэх гэж байгаа нь гурван талт хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Гэтэл эмч нар хэлэлцээрээс давсан шаардлага тавьж, ажил хаявал хууль бус ажил хаялт болно хэмээн ХНХ-ын сайд мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Энэ оны 4-р улиралаас эхлээд төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн. Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн байгууллага гурван талт хэлэлцээрээр гарын үсэг зурж, валютын сантай цалин нэмэгдүүлэх тал дээр хэлэлцээ хийж, нэгдсэн тохиролцоонд хүр гэсэн үүрэг тавьчихаад түүнээсээ давсан шаарлага тавьж байна.