2018.07.05

Гамшгийн эрсдлийг бууруулахад олон нийтийн оролцоо чухал

Манай улсад анхаарал татаж байгаа сэдэв бол Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал юм. Өчигдөр /2018.07.03/ нээлтээ хийсэн энэ хурал өнөөдрөөс эхлэн сэдэвчилсэн хуралдаануудаар үргэлжилж байна. ОБЕГ энэ хурлыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан. Тиймээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралтай МҮОНРТ ярилцжээ. 

-Энэ хурлыг анхнаас нь гардан зохион байгуулахад оролцсон, багагүй хугацаанд бэлтгэл хангасны хувьд зорилго, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхий нийтээрээ хуралдаад улс орон дангаараа гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж чадахгүй гэдгийг 1990-өөд оноос ярьж эхэлсэн. Үүнээс хойш 3 удаагийн хурал болсон. Энэ хугацаанд бүс нутгийн улс орнууд өөр өөрсдийн хэмжээнд асуудлыг авч үзнэ гэсэн дүгнэлттэй болсон.