Оюун-Эрдэнэ.Л 2018.07.05 | Zindaa.mn

Амрах завгүй Түшээдээ сонгогчид нь талархажээ

Амрах завгүй Түшээдээ сонгогчид нь талархажээ

Хаврын чуулган завсарлаж, гишүүд баяр наадмын бэлтгэл, сонгогчиддоо харагдах гээд олон ажил амжуулахаар тал тал тийшээ зорин одсон энэ үед Төрийн ордон эзгүйрсэн байна.

Харин МАН-ын залуу гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар тагнуулын байгууллагад хандлаа. Тэрбээр Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэлд хандсан хүсэлтдээ “60 тэрбум”-ын хэргийг хэрхэн шалган, шийдвэрлэсэн талаархи мэдээллийг ирүүлэхийг хүсчээ. Ингэхдээ төрийн нууцад халдахгүй гэдгээ ч мөн илэрхийлсэн байна. 

Харин ирж амжихгүй байгаа түшээдээ тойргийнх нь сонгогчид хандаж, “амрах завсарлах завгүй яваа залуу түшээгийн эхлүүлсэн ажилд амжилт хүсэн ерөөе. 60 тэрбумын эздийг заавал олоорой” гэсэн талархлын үгсийг цахим хуудаснаа жиргэжээ.