2018.07.06

Б.Саранчимэг: Хамгийн их ногоон байгууламжтай хотыг хамгийн аз жаргалтай хотоор шалгаруулсан байдаг

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ногоон хөгжил болон улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар Bloomberg TV Mongolia телевизэд ярилцлага өгчээ. 

-Нийслэлд хамгийн том ногоон бүтээн байгуулалт бол цэцэрлэгт хүрээлэн. Анх ийм том цэцэрлэгт хүрээлэн Улаанбаатарт бий болно гэдэгт огт итгээгүй. Одоо бол үнэхээр хүмүүсийн гэр бүлээрээ очих дуртай газруудын нэг болсон байна. Санаа нь анх яаж гарсан бэ?

-Цэцэрлэгт хүрээлэн хамгийн анх Улаанбаатар хотын НИТХ-ын төлөөлөгчид шийдвэр гаргасан. Тэр үед тоггүй, усгүй, худаггүй байсан болохоор нийгмийн ээлжит шоу гэж хэлэгдэж байсан. Сайхан хамт олны хүчинд цэцэрлэгт хүрээлэн 5 жилийн дотор хүмүүс ирдэг боллоо.