2018.07.06

Иргэдийг цэвэр цэмцгэр аялахыг уриалж байна

Хан-Уул дүүрэгт байрах айдсын давааны овоонд хөдөө орон нутагт зорчиж байгаа болон орон нутгаас ирж байгаа иргэд аян замын ерөөл өргөж, овоондоо хүндэтгэл үзүүлдэг уламжлалт хэдийн тогтжээ. Гэвч овоондоо сүсэглэн залбирдаг ёс биет бус өв уламжлал яван явсаар хадаг яндар, элдэв зүйлийн эдлэл хэрэглэл биет зүйл сүсэг бишэрлийн илэрхийлэл болжээ. 

Харин Хан-Уул дүүргийн ИТХ-аас санаачлан тус дүүргийн 14-р хороонд орших Айдсын давааны овоо болон түүний орчин тойрныг цэвэр цэмцгэр байлгах зорилготойгоор эко аяныг зохион байгуулж байна. 

Хан-Уул дүүгийн ИТХ-ын дарга Б.Цэрэн: Уул овоогоо зөв тахин шүтэх, хог хаягдалгүй байх ёстой гэсэн үүднээс эко аяныг өрнүүлж эхэллээ.