Т.Бямбаа Ж.Бат-Эрдэнэ 2018.07.05 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Авто замын салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг баталгаажууллаа

Авто замын салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг баталгаажууллаа

Авто замын салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2018-2019 оны хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамд боллоо.

Хэлэлцээрт төрийн захиргааны байгууллагыг төлөөлөн Зам, тээврийн хөгжлийн сайд  Ж.Бат-Эрдэнэ,  ажил олгогчдын эрх ашгийг төлөөлж Монголын авто замчдын холбооны  ерөнхийлөгч Т.Бямбаа, ажилтны эрх ашгийг төлөөлж Монголын авто замчдын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв  нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа 2017 оны 11 сарын 17-нд эхэлж, талууд хэлэлцээрийн бүлэг, заалт бүрээр хэлэлцэж, явцад гарсан саналуудыг тусгаж харилцан тохиролцож, баталгаажууллаа. Энэ удаагийн салбарын  хэлэлцээрийг хоёр жилийн хугацаанд нийгмийн зөвшлийн талууд хамтран хэрэгжүүлнэ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn