Ж.Бат-Эрдэнэ 2018.07.09 | МН25 ТВ

"Чингис хаан" нисэх буудлыг сургалтын бааз, vip үйлчилгээний төв болгох санал иржээ

Шинэ нисэх буудал ашиглалтанд ороход бэлэн болж байгаатай зэрэгцэн Чингис хаан онгоцны буудлыг ямар зориулалтаар ашиглах вэ гэдэг нь анхаарал татах болсон. Салбарын сайдын өгсөн мэдээллээр бол одоогоор албадсан зүйл байхгүй ч сургалтын бааз, vip үйлчилгээний буудал гэхчлэн зориулалтыг нь хэвээр үлдээх санал түлхүү гаргаж байна. 

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Үлдэж байгаа буудлаа өнөөгийн байдлаар сургалтын байдлаар ашиглая гэсэн санал мэргэжлийн байгууллагаас ирсэн. Гэхдээ энэ хяналтын систем бүхий онгоцны буудлын хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж чадах уу гэдэг асуудал байна. Гол гол нислэгүүд нь шилжэхээр энэ буудлын ашиглалтын зардлыг яаж даах вэ гэдэг том асуудал байна. Үүнтэй уялдуулаад бодлогоо гаргаж ирэхгүй бол болохгүй. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn