Сумъяабазар.Д У.Хүрэлсүх 2018.07.10 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалахтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалахтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулав

 Засгийн газрын хуралдаан 2018.07.09-ний өдөр боллоо.

Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжихтай холбогдуулан байгуулсан Ажлын хэсгийг сайд Д.Сумъяабазар ахална.

Ажлын хэсэг хувьцаа арилжих бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн, тулгамдсан асуудлыг зохицуулж шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих, явц, үр дүнгээ Засгийн газарт танилцуулж байх үүрэгтэй юм.

Хувьцаа арилжаалахтай холбогдсон асуудлыг хариуцах дэд Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хилийн боомтын асуудлыг Сангийн сайд, төмөр зам, авто замыг Зам, тээврийн хөгжлийн сайд, эрчим хүчийг Эрчим хүчний сайд, байгаль орчин, усан хангамжийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгууллаа.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn