Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлүүдэд ХХААХҮ-ийн Сайдын нэрэмжит грант олголоо
2018.07.10

Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлүүдэд ХХААХҮ-ийн Сайдын нэрэмжит грант олголоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит грант олгох ёслолын арга хэмжээ өнөөдөр (2018.07.09) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох журам”-ын дагуу салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд болон тэдгээрийн дэргэдэх гарааны компаниудын эрдэмтэн судлаачдаас нийт 10 гаруй бүтээл ирснээс 5 бүтээлийг шилдгээр шалгаруулж, ийнхүү өнөөдөр батламж олгон, 5 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. 

Мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлд тодорхой ахиц гаргасан бүтээлүүд гэж үзэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А-120 дугаар тушаал гаргаж, дараах бүтээлд “Сайдын нэрэмжит грант олгосон юм. 

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор, доктор (Sc.D) Д.Энхтуяа удирдагчтай “Хагас нарийн ээрэх  системээр үйлдвэрлэсэн 48/2 номерын ноолууран ээрмэлээр сүлжсэн оёдолгүй, дотуур сүлжмэл бүтээгдэхүүн” сэдэвт бүтээл


Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D) П.Мягмарсүрэн удирдагчтай “Малын гадна шимэгчийн эсрэг шинэ эм” сэдэвт бүтээлХүний бие дээр шууд өмсөх хувцас нь физиологийн болон эрүүл ахуйн шаардлагыг хангах ёстой. Тэгвэл энэхүү хагас нарийн ээрэх системээр үйлдвэрлэсэн 48/2 номерын ноолууран ээрмэлээр сүлжсэн оёдолгүй, дотуур сүлжмэл бүтээгдэхүүн нь оёдолгүй 3D технологийг нэвтрүүлсэн, нимгэн, уян зөөлөн, хэрэглээний шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн юм. 

2012-2014 онд шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнгээр Монгол Улсад анх удаа хачиг, шавьжийн эсрэг үйлчилгээтэй, малын гадна шимэгчийн эсрэг эмийн технологийг боловсруулан, 2016 оноос үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Дельтамон пур-он дусаалгын шинэ эм нь хэрэглэхэд хялбар, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний аль ч зорилгоор хэрэглэж болдог, мал, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хямд үнэтэй, импортыг орлох бүтээгдэхүүнээр малын эмч, малчдыг хангах боломж бүрдлээ.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор, доктор (Sc.D) Д.Цэцэгээ удирдагчтай “Бүхэл үрийн гурилын жигнэлтийн бүтээгдэхүүн” сэдэвт бүтээл

Хүнсний ширхэгт бодис, эслэг нь таргалалтаас сэргийлэх, холестерин бууруулах, шүд цоорохоос сэргийлэх, гэдэс, ходоодны үйл ажиллагааг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой. Уг бүтээгдэхүүнийг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн харьяа зохицуулах үйлчилгээтэй талх, гурилан бүтээгдэхүүний туршилт, судалгаа, инновацийн үйлдвэрт үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлэн, өндөр үнэлгээ авсан байна.

Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн дэд профессор, доктор (Ph.D) Б.Баатарцол удирдагчтай “Сүрлэн хучлага бүхий тариалангийн технологи” сэдэвт бүтээл

Хучлагатай тариалан эрхэлснээр хөрсний элэгдэл бүрэн зогсож, ялзмагийн задрал буурч, үржил шимийг хамгаална. Мөн үр суулгах гүн тарих норм өөрчлөгдөж, буудайнаас бусад таримал тарих нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн цулгуй уриншийн эзлэх хэмжээ багасна.

Биотериал ХХК-ийн Судалгааны багийн ахлагч, доктор (Ph.D) А.Оюунбаатар удирдагчтай “Малын цуснаас  оношлогоонд хэрэглэгдэх био бүтээгдэхүүн гаргах нь” сэдэвт бүтээл

Гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл, экологийн орчин, тэжээллэгийг тохируулсан, сонгогдсон малаас түүхий эдийг бэлтгэх тул манай улсын мал аж ахуйн болон малчдын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах бүтээл юм.

Эдгээр бүтээлийг шинжлэх ухааны багтаамж, зах зээлийн эргэлтэд орох чадамж, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуураар үнэлжээ.  

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг эрдэмтэд, судлаачдад шагналыг нь гардуулсныхаа дараа тэдний оюун ухаанаа дайчлан бий болгосон бүтээлүүдтэй биечлэн танилцаж, салбарынхаа хөгжлийг түүчээлж яваа тэдэнд талархал илэрхийллээ.