Эрчим хүчний салбарын 12 хүн төрийн дээд одон медалиар шагнуулав
2018.07.10

Эрчим хүчний салбарын 12 хүн төрийн дээд одон медалиар шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль хүртсэн эрхмүүдэд шагнал гардуулсан.

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарт Төрийн дээд одон медаль хүртсэн албан хаагчдыг илч дулаан, цахилгаан, эрчим хүч түгээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан” /Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ахмадын зөвлөлийн гишүүн Дашдаваагийн Даржаа/-г, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар нэг, “Алтан гадан одон”-оор зургаа, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор дөрвөн хүнийг шагнаж, энгэрийг нь мялаалаа. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шагнал авсан хамт олон болон нийт салбарын ажилчиддаа хандан Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.