Т.Бямбаа 2018.07.10 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

Авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа мэндчилгээ дэвшүүлжээ

Авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа мэндчилгээ дэвшүүлжээ

Монгол түмний төрт ёсны их баяр-Наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж Монголын нийт замчид , зам хэрэглэгч та бүхэнд  болон  танай  гэр  бүлийн   гишүүдэд аз жаргал, эрүүл  энх, хөдөлмөр, бүтээлийн их амжилтыг хүсэн ерөөе!  

Манай үе, үеийн замчид салбарынхаа өмнө тавигдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, жилийн дөрвөн улиралд авто тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх, зам хэрэглэгчдийн ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж төр, түмэндээ үйлчлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн.

Энэ цаг мөчид Монгол эх орныхоо өнцөг булан бүрт түмэн олныхоо зорчих алтан шар замыг барьж, засч буянтай үйл бүтээж буй хөдөлмөрч, бүтээлч олон зуун замчид, нийт хамт олон Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Өвөг дээдсийн минь гал голомтоо асаан, үеийн үед бишрэн дээдэлсээр ирсэн Монгол нутагт ямагт хийморийн салхи шившиж, нийт замчид, зам хэрэглэгчид та бүхний минь сэтгэл баяр жаргалаар дүүрэн байж   сайхан наадаарай

Монголын авто замчдын алдар, ажлын амжилт үеийн үед үргэлжлэн хөгжиж алтан шар замын буян хишиг ашид мөнх ивээж ажил үйлс нь өөдрөг байх болтугай.

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ  Т.БЯМБАА

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn