АНУ-ын Элчин сайдын хэргийг хамаарагч Мануэл П.Микаллер эрчим хүчний салбарын галаар зочлов
2018.07.16

АНУ-ын Элчин сайдын хэргийг хамаарагч Мануэл П.Микаллер эрчим хүчний салбарын галаар зочлов

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам нар хур тэгширсэн өдрүүдэд явагдаж өнгөрлөө.

Энэ жилийн Үндэсний баяр наадмын нээлтийн ажиллагаа болон хүчит бөхийн барилдаан, хурдан морьны уралдаан, сурын харваан зурхайгаар зочлох гадны зочид төлөөлөгчдийн хөл тасарсангүй. 2016 оноос Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагчаар ажиллаж буй Мануэл П.Микаллер Хүй долоо худагт байрлах Эрчим хүчний салбарын галаар зочиллоо. Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн Монгол түмний зочиломтгой зангаар угтаж авахын сацуу нүүдэлчин ард иргэдийн зан заншил, Үндэсний баяр наадмын онцлогтой дэлгэрэнгүй сайхан танилцахыг санал болгов. Мөн хоёр орны хамтын ажиллагаа Эрчим хүчний салбарт улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн, “Эрчим хүчний системийн үр ашиг” төслийн удирдагч Дэвид Ханкок гэр бүлийн хамтаар зочлов.