Ц.Цогзолмаа Б.Баттөмөр 2018.07.16 | МН25 ТВ

Монгол наадам бол төрт ёсны их баяр

Энэ жилийн наадам урьд жилүүдийнхээс илүү сонирхолтой болж өнгөрснийг зарим гишүүд онцолжээ. 

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Наранбаатар найруулагчдаа ард түмнийхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. Монголын ард түмнийхээ нүүдэлчин ахуй соёлыг харуулж, хоёрхон цагийн дотор багтааж Монголын түүхийг уран сайхны аргаар найруулж, харуулсанд талархалаа илэрхийлмээр байна. 

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын эдийн засгийн талаар дүгнэж хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төлөх ёстой өрнүүдээ төлсөн учраас цаашдаа тогтвортой байх боломжтой гэсэн судалгаа тооцооны үндсэн дээр зээлжих зэрэглэлийг гаргасан. Энэ бол монголын эдийн засагт гарж байгаа өөрчлөлтийг тодорхой хэмжээгээр дүгнэж байгаа үзүүлэлт гэж ойлгож байгаа. Нийт монголчууддаа сайхан наадахыг хүсье.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn