Х.Болормаа 2018.07.09 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

​Хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлж, шагнал хүртсэн иргэддээ баяр хүргэе

​Хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлж, шагнал хүртсэн иргэддээ баяр хүргэе

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар дүүргийн иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Энэ удаа тус дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс 220 хүн шагнуулсныг дүүргийн удирдлага өнөөдөр хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Шагнал гардуулах үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа: ”Улс эх орон, нийслэл, дүүрэг, ард иргэдийнхээ төлөө хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлсэн та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд тань эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Үндэсний их баяр наадмаараа сайхан баярлаарай” гэлээ.

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам

Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам

Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам

Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn