2018.07.20

Германы алдарт "Dschinghis Khan" хамтлаг Монголд ирнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХНБГУ-ын "Dschinghis Khan" хамтлагийн гишүүнийг хүлээн авч уулзлаа. Ирэх онд хамтлаг байгуулагдсаныхаа 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Түүхэн талаасаа ач холбогдолтой түүхэн өдөр болж байна. Бид Чингис хаан гэдэг нэрийг хэлж чаддаггүй байсан хаалттай нийгмийн үед баруунд Чингис хааныг зөвөөр ойлгуулж чадсан хатлаг юм.