Ч.Улаан М.Билэгт 2018.07.20 | Өдрийн сонин

Ээлжит бус чуулганы талаар гишүүд байр сууриа илэрхийлэв

Ээлжит бус чуулганы талаар гишүүд байр сууриа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 17-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээгээд байгаа билээ. Тэгвэл ээлжит бус чуулган зарлах эсэхт УИХ-ын зарим гишүүд ямар байр суурьтай байгаа талаар асуулаа. 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Ээлжит бус ыуулган зарлах талаар мэдээлэлгүй байна. Бидэнд мэдэгдээгүй байна. Хэрэв ээлжит бус чуулган зарлавал гишүүд бид очно шүү дээ. Зарлаагүй юм чинь одоо бид юу гэхэв. Ээлжит бус чуулган хэн нь ямар нөхцөлд яаж зарлах вэ гэсэн хууль зүйн зохицуулалттай. Тэр дагуу ээлжит бус чуулган зарлавал гишүүд бид саадгүй очно. 

УИХ-ын гишүүн Д.Ганболд:

-Одоогоор ямар ч ойлголт авсан юм алга.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: 

-Ээлжит бус чуулган зарлах талаар сайн мэдэхгүй байгаа. Долдугаар сарын -нд л Сэлэнгэд ирсэн. Тодорхой мэдээлэл байхгүй байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Ээлжит бус чуулган зарлагдвал бид хуралдаа яваад л очно. Ямарч учиртайг нь мэдэх юм алга. Бодвол хууль, дүрмийнхээ дагуу л яригдаж байдаг байлгүй дээ. Миний хувьд чуулган завсарласан хугацааг ашиглаад эмнэлэг барих ажилд орчихсон байна. Есдүгээр сар гэхэд эхний барилгаа ашиглалтад өгч, тоног төхөөрөмжийг нь суурилуулах юм. Арван хэдэн жил бодож, төлөвлөж явсан зүйлээ ажил болгох гээд тун завгүй байна. Ажил болгочихвол олон түмэнд мөн ч их хэрэгтэй дээ гэж бодож л явна даа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Ээлжит бус чуулган хуралдах, хуралдахгүйг мэдэхгүй байна. Ямар асуудал хэлэлцэх гэж байгаа нь ч тодорхой биш байгаа:

О.АРИУНЦЭЦЭГ

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn