2018.07.26

С.Амарсайхан: Жуулчдыг татах өөр юм сэтгэ, өөр юм хий

Ирэх сарыг 4, 5-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг НИТХ-ын дарга С.Амарсайхан эрс эсэргүүцэж байна.

Тэрбээр жил бүр их хэмжээний зардал гарган хийж буй уг наадмыг жуулчдыг татах үйл ажиллагаа болж чадахгүй байгаад ундууцжээ.

С.Амарсайхан “Мянгахан жуулчинд үзүүлнэ гээд бүтэн зунжингаа морь, бөх, наадмаар амьсгалсан Монголчуудыг тэнд аваачиж үзүүлээд аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэвэл тэнд чинь очих хүн байхгүй. Яг үнэндээ зохион байгуулж буй төрийн албан хаагчид гэр бүлээ хүчээр чирээд очно, морь, сур харвах хүмүүс тэдний гэр бүлийнхэн л очно. Тэр холоос ирсэн жуулчдыг хэдэн хазгай муруй сандал дээр суулгачихаад хэдэн морь уралдуулж, бөх барилдуулаад аялал жуулчлал хөгжүүлж байна гэдгээ одоо хэдүүлээ больцгооё. Та хэд өөр юм сэтгэ, өөр юм хий, илүү бүтээлч юм бий болго. Би үүнийг дэмжихгүй” гэлээ.