Т.Бямбаа 2018.07.30 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

ХБНГУ-д “Авто зам, гүний байгууламжийн ажилтан” мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг хүлээн авч уулзлаа

ХБНГУ-д  “Авто зам, гүний байгууламжийн ажилтан” мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг хүлээн авч уулзлаа

Монголын Авто замчдын холбоо, ХБНГУ-ын Заксон Анхелт муж улсын инженерийн танхим, Магдебург хотын үйлдвэрлэл дундын мэргэжлийн боловсрол сургалтын төвтэй 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу ХБНГУ-ын Магдебург хотын  үйлдвэрлэл дундын мэргэжлийн боловсрол сургалтын төвд “Авто зам, гүний байгууламжийн мэргэшсэн ажилтан” бэлтгэх 3 жилийн хугацаатай 100%-ийн тэтгэлэгтэй сургалтад 32 оюутан суралцуулахаар болсны эхний ээлжийн оюутнууд зуны амралтаараа эх орондоо ирлээ. МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа оюутнуудыг амралтын үеэр нь хүлээн авч  уулзлаа.

Сургалтын таатай орчинд сайн суралцаж, олон шинэ техниктэй ажиллаж, дадлагаараа замын ажлыг эхнээс хийж  сурч байгаа талаараа оюутнууд ярилаа.

 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр явсан 12 залуу маань өнгөрсөн 1 жилийн хугацаанд Германы соёл, ёс зүйд суралцахын хамт өөртөө итгэлтэй, мэргэжилдээ дуртай, сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй байлаа.

Нийт оюутнуудын маань Алтан шар зам нь өлзийтэй байж, Арвин их эрдэм сурахын өлзийтэй ерөөлийг өргөе.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn