Т.Бямбаа 2018.07.30 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургуульд гэрээгээр суралцсан оюутнууд төгсөөд эх орондоо ирлээ

БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургуульд гэрээгээр суралцсан оюутнууд төгсөөд эх орондоо ирлээ

Монгол улсын Зам Тээврийн Яам, БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургууль хоорондын хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу  тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд  5 жил суралцаад амжилттай төгссөн оюутнууд эх орондоо ирлээ.

Хэлний бэлтгэлээс хойших дөрвөн жилийн хугацааны оюутнуудын байр болон амьжиргааны зардлыг ивээн тэтгэн, төгсөхөд компанидаа 5 жилийн хугацаагаар ажиллуулах талаар Монголын авто замчдын холбоо нь Авто замын компаниудтай тохиролцон  сургалтын гурвалсан гэрээ хийсэн.

Уг гэрээгээр суралцсан 7 оюутнуудыг энэ сарын 18-нд ЗТХ Яамны АЗБХЗГ-ын дарга Э.Энхбат, МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа нар хүлээн авч уулзлаа. 

 Нийт төгсөгчид багаараа спортын мөнгө , хүрэл медаль, Т.Лхагвасүрэн нь “Шилдэг төгсөгч” зэрэг олон амжилттай эх орондоо ирж өөрсдийн компаниудтайгаа уулзлаа.

“Эм Си Пи Си эи ар” ХХК, “Аржроуд” ХХК, “Арц суварга” ХХК,  “Эс Ар Пи инженерин консалтинг монголиа” ХХК-иуд таатай хүлээн авч шинэхэн инженерүүд ажилдаа ороод байна. Та бүхнийг Алтан шар замын буян хишиг ивээх болтугай.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn