Ц.Цогзолмаа 2018.08.07 | МҮОНТВ

Зүүн хойд азийн хурлын дарга нар Монгол улсад чууллаа

“Соёлын өвийг хамгаалах, сурталчилахад хурлын байгууллагын үүрэг оролцоо, харилцаа хамтын ажиллагаа” сэдэвт форумын 9 дэх удаагийн үйл ажиллагааг Монгол улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг Төв аймгийн ИТХ, ЗДТГ зохион байгуулж байгаагаараа онцлог болж байгаа юм. Форумд 5 орны 10 мужийн 100 гаруй төлөөлөгч, манай аймагтай хил залгаа оршдог Аймгуудын ИТХ-н дарга нар оролцож байна. 

Форумын үеэр Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, бүс нутгийн ИТХ-н олон талт соёлыг хүндэтгэн үзэж, соёл, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ цаашлаад боловсрол, ШУ-ны салбарын хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлэх урт хугацааны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бий болгох санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Мөн форумд оролцогчид “Монгол соёл, өв уламжлалыг харуулсан үзэсгэлэн” болон “Бэсрэг наадам”-ыг үзэж сонирхлоо.
Зүүн хойд Азийн ИТХ-ын дарга нарын 9 дэх удаагийн форумаар соёлын өвийг хадгалан хамгаалах, таниулан сурталчлах ажил бүс нутгийн түвшинд, нэн ялангуяа орон нутгийн байгууллага хамт олны оролцоотойгоор шинэ шатанд гарах эхлэл тавигдсан юм. “Зүүн хойд Азийн орон ИТХ-ын дарга нарын 10 дахь удаагийн форум”-ыг ОХУ-д зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn