2018.08.08

Сүхбаатар дүүрэгт 24 сургууль, цэцэрлэгт засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, зарим цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.

Нийслэлд 2018 онд улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 18880 суудал бүхий 34 сургууль болон сургуулийн өргөтгөлийн барилга, 5 сургуулийн спорт танхимын барилга, “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 9345 ор бүхий 52 цэцэрлэгийн барилга, гурван бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг тус тус барьж эхлүүлсэн. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрвөн сургууль, АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр есөн сургууль, 22 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Зөвхөн Сүхбаатар дүүрэгт гэхэд 24 сургууль, цэцэрлэгт засвар шинэчлэлийн ажил хийгдэж байна. Үүнийг нэг нь Сүхбаатар дүүргийн 14 хорооны 51-р цэцэрлэг юм. Тус цэцэрлэгт гадна, дотор засвар, дулаалга хийгдэж байна. 

СБД-ийн Засаг дарга Х.Болормаа " тус цэцэрлэг 1987 онд анх баригдсан. Үүнээс хойш томоохон засвар хийгдээгүй. Өнөөдөр Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар ийм сайхан боломж олдож,  засвар хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл маань 90 хувьтай явж байна"