2018.08.08

Засгийн газар энэ сард цалин нэмэх талаар дорвитой арга хэмжээ авна

Монгол улсын эдийн засаг хурдацтай сэргэж байгаа хэмээн ОУБ-ууд дүгнэж байгаа. Эдгээр өдрүүдэд ОУВС-ийн төлөөлөл манай улсад ажиллаж байна. Засгийн газрын зүгээс хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд төрийн албан хаагчдын цалин огт нэмэхгүй гэсэн тохиролцоог эргэн харах санал тавьжээ. Шийдвэр хэдий гараагүй байгаа ч Засгийн газар энэ 8 дугаар сард цалин нэмэх талаар дорвитой арга хэмжээ авахаар болсон байна.