О.Баасанхүү 2018.08.08 | Өнөөдөр сонин

О.Баасанхүүгийн хардлагыг Я.Санжмятав батлав

О.Баасанхүүгийн хардлагыг Я.Санжмятав батлав

"Эрдэнэт үйлдвэр" -ийн 51 хувьтай холбоотой маргааныг хянан хэлэлцсэн Олон улсын арбитрын шүүх хурлаас манай улсад таагүй шийдвэр гаргасан байж болзошгүй талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж, эл асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавиад буй.

Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувьтай холбоотой хэрэг, маргааны талаар судлах ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав О.Баасанхүү  гишүүний хэлсэнийг батлав.

Тодруулбал, өнгөрсөн сарын 6-нд Английн Лондон хотод арбитрын шүүх хурал болж, "Эрдэнэ үйлдвэр"-ээс "Стандарт" банкинд 98 сая ам. доллар төлүүлэх 2016 оны шийдвэрийг хэвээр нь үлдээжээ. Тэрбээр "Ажлын хэсгийн зүгээс арбитрын шүүх хуралд УИХ-ын төлөөлөл явуулах шаардлагагүй, хуулийн байгууллагынхнаас явуулъя гэж шийдсэн. Ингээд төрийн мониторинг хийлгэх үүднээс АТГ болон хуулийн байгууллагын нэг, нэг төлөөлөл явуулсан. Шүүхийн шийдвэр Монгол улсад таагүй гарсан" гэсэн юм. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn